БНАСАУ олон улсын крипто чуулганыг ирэх оны 4-р сарын 18 -25-д нийслэлдээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа ба тус чуулганд зориулсан веб сайтаа саяхан нээжээ.

Веб сайтад дурдсанаар “Пхеньян анх удаагаа өөрийн алсын хараагаа бусадтай хуваалцан холбоо тогтоож бизнесийн боломжуудаа хэлэлцэнэ” гэжээ.  Чуулганы ажиллагаа 2 өдөр болох ба бусад хугацаанд нь оролцогчдод тус улстай танилцах аялах боломжийг олгоно.

Чуулганд оролцох тасалбар €3,300 (~$3,760) байх бөгөөд үнэд нь гурван одтой буудал болон аяллын зардлууд бүгд орсон байна. Гэхдээ виз нь тусдаа буюу €80 байх гэнэ. Харин Өмнөд болон Япон, Израйлчуудыг арга хэмжээнд оролцуулахгүй гэж гадуурхжээ.


Эх сурвалж: Крипто доогтэр