АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Төрийн нарийн бичгийн даргыг Хойд Солонгостой ярилцаж “цагаа үрж байна” гэжээ. Тэрбээр твиттер хуудсаараа дамжуулан ноён Рекс Тиллерсонд “Бяцхан пуужинчин залууд цагаа дэмий гарздаж байна” хэмээн хэлсэн байна. Мөн эрч хүчээ хэрэгтэй зүйлд гамнах хэрэгтэйг ч хэлжээ. 

Ноён Тиллерсон өнгөрсөн бямба гарагт Хятадад айлчлах үеэрээ Вашингтон Пхеньянтай цөмийн зэвсгийн талаар хэлэлцэх сувгууд байгаа талаар дурдсан байна. Тэгвэл Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Хойд Солонгосын эрх баригчид хэлэлцээ хийх хүсэл сонирхлоо одоо ч илэрхийлээгүй гэжээ

Ноён Трамп Хойд Солонгосын явуулж буй бодлогод цэргийн аргаар хариу өгөх бодлоосоо буцсангүй. Олон улсын ажиглагчид Ким Жон Ун цөмийн зэвсэг, бөмбөгийн туршилтаа үргэлжлүүлж байгаа тул тохиролцоонд хүрэх магадлалгүй гэсэн байр суурьтай байна.