Хойд Солонгост зураг авч, хоригдоод эх орондоо ирээд амиа алдсан америк оюутны эцэг, эх Төрийн Департаментад хүсэлт гаргажээ. Тэд Хойд Солонгосыг терроризмыг дэмжигч орнуудын жагсаалтад эргүүлэн оруулахыг шаардсан байна. Отто Уармбийр Хойд Солонгост нэг жил гаруй хоригдоод ирэхдээ тархиндаа хүнд гэмтсэн юм. 

Түүний эцэг, эх Бүгд найрамдах намын сенатч Жон Корнинтой уулзаж хүсэлтээ тавьжээ. Улмаар Бүгд найрамдах болон Ардилсан намын нөлөө бүхий 12 сенатч хүсэлтийг нь Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонд өгсөн. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгос оюутан залууг аймшигтай тарчлаан зовоосон гэж үзсэн. 

АНУ Хойд Солонгосыг 2008 онд Пхеньянтай зөвшилцөлд хүрч, терроризмыг дэмжигч орнуудын жагсаалтаас хассан. Гэвч сүүлийн үед эргүүлэн нэмэх асуудал төрийн албан хаагчдын ярианы сэдэв болжээ.