Их Британийн нийслэл Лондонд төвтэй хүний эрхийн байгууллагаас Умард Солонгосын олон мянган охин, эмэгтэйчүүд БНХАУ-д албадан бэлгийн мөлжлөгт өртөж байгаа тухай мэдээлжээ.

Хохирогчдын нэг бол Ли юм.  Умард Солонгосын намын гишүүний гэр бүлд өсөж төрсөн тэрбээр энгийн иргэдийг бодвол хоол ундаар дутаж үзээгүй нэгэн. Гэвч эцэг эхийн хэт хатуу шаардлагаас залхаж Хятад руу дүрвэхээр шийдсэн байна.

Зуучлагч нь түүнийг Зүүн хойд Хятад дахь ресторанд зөөгчөөр ажиллуулна гэж хэлжээ.

Анх эх орноосоо оргон зайлахын тулд Ли бүсгүй Түмэн мөрнийг даван хүнд хатууг амссан байна. Гэсэн хэдий ч тэрбээр кибер бэлгийн мөлжлөгийн бизнес хийдэг этгээдийн ажилтан болсноо очоод удалгүй мэджээ.

Зуучлагчдаа хэлж энэ ажлыг хийхгүй гэдгээ хэлэхэд түүнээс 5000 орчим ам доллар нэхсэн байна. Гарцаагүй байдалд орсон бүсгүй уг ажлыг хийж эхэлжээ.

Ли тэнь байхдаа олон зуун хойд солонгос бүсгүйчүүд бэлгийн мөлжлөгөд өртдөг болохыг олж мэджээ.

Тухайлбал тариачин эрчүүд умардаас амиараа дэнчин тавьж ирсэн бүсгүйчүүдийг 890-4500 ам доллараар худалдан авдаг аж. Үнэ нь царай зүс, наснаас хамааран тогтдог. Харин түүн шиг цахим орчинд бэлгийн дүр хүслийг хангагч ажлыг хийдэг охид бүсгүйчүүд хоногт дөнгөж 4 цаг унтаж амардаг байна.

Аз болоход нэгэн үйлчлүүлэгч нь түүнийг уг хүнд байдлаас аварсан аж.

Ингээд 2018 оны 10 дугаар сард бүсгүй цонхоороо хөнжлийн даавуугаар бууж зугтжээ. Таван жилийн дараа Зүүн өмнөд Азийн нэгэн оронд очсон байна.

Ийнхүү 16 настайгаасаа бэлгийн мөлжлөгөд өртөж 8 жилийн турш гунигт амьдралыг туулсан тэрбээр эрх чөлөөт амьдралтайгаа 24 настайдаа золгожээ.

Өмнөд Солонгосын пасторууд ийм хэлбжрээр бэлгийн мөлжлөгөд өртсөн хүмүүсийг аврах хонгил бий болгосон гэнэ. Нэгэн пастор "Хүмүүс нэгнийхээ талаар юу ч мэдэхгүй. Хэрэв баригдвал нэгнээ танихгүй гэж хэлдэг" гэжээ.