БНАСАУ өнөө өглөө буюу есдүгээр сарын 15-нд Японы хойд нутгийн Хоккайдог давуулж, Номхон далай руу цөмийн пуужин харважээ. Цөмийн пуужингийн зургаа дахь туршилтыг энэ сарын эхээр хийж бүс нутгийн харилцааг хурцадмал болгосон. Харин одоо улам гаарч, асахад бэлэн цог руу тос хийсэн хэрэг болов.

Пуужин Хоккайдогоос зүүн тийш, Номхон далай руу 2000 километрийн цаана унасан гэв. Энэ талаар парламентын дээд танхимын тэргүүн Ёошихидэ Суга яаралтай хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ. Суга “Хойд Солонгосын удаа дараалсан өдөөн хатгалгыг бид хүлээн зөвшөөрч чадахгүй. Бүх чадлаараа тэмцэх болно” хэмээв.

БНСУ-ын Ёонхап мэдээллийн агентлаг цөмийн пуужин 770 километрийн өндөрт хөөрч, 3700 километр хол ниссэн гэж мэдээлсэн. Энэ пуужин АНУ-ын Гуам дахь Номхон далайн хэсэгт хүрэх чадалтай.