Баянгол дүүрэгт гуравдугаар сарын 11-нд 4 настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол зодсон хэрэг гарсан билээ.

Тэгвэл хүүгийн биеийн байдал сайнгүй хэвээрээ байгаа бөгөөд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Одоогоор хүүд яс бэхлэх хагалгаа хийсэн бөгөөд үүнээс гадна нарийн гэдэсний үхэжсэн хэсгийг тайрсан байна. Биеийн байдал нь ч сайнгүй байгаа гэж ГССҮТ-өөс мэдээлэв.

Харин 4 настай хүүг хэвтэрт ортол нь зодсон хойд эцгийг нь Баянгол дүүргийн цагдаа саатуулж байгаад батлан даалтаар гаргасан байна.

Хойд эцэг Т нь 27 настай эрхэлсэн тодорхой ажилтай нэгэн гэнэ. Хүүгийн ээж энэ харгислалын талаар цагдаагийн байгууллагад өргөдөл гарган хүүхдийн 108 утсанд дуудлага мэдээлэл өгсөн байдаг