Өмнөд Солонгосын Инчон хотын олон улсын нисэх онгоцны буудлын хогийн саван дотроос нэгэн цэвэрлэгч 350 сая вон буюу ойролцоогоор 327 мянган ам.доллар үнэ бүхий алт олжээ. Энэ тухай “The Korea Times” сонин мэдээлэв.
 
Цагдаа нар алтны эзний талаар ямар нэгэн мэдээлэл олоогүй бөгөөд хэрвээ тэрбээр зургаан сарын дотор гарч ирэхгүй бол алтыг олсон цэвэрлэгч албан ёсны эзэмшигч нь болох аж.
 
Алт эзэмшигч ирэх зургаан сарын дотор холбоо тогтоосон тохиолдолд ч цэвэрлэгчид  алтны 20 хувийг тооцон өгөх аж. Гэсэн хэдий ч эдгээр алт нь ямар нэгэн байдлаар гэмт хэрэгтэй холбогдвол тэрбээр юу ч авахгүй юм байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг