Ходоодны шарх болон ходоодны үрэвслийн 80 хувь нь хеликобактераас үүсэлтэй болох нь тогтоогджээ. Энэ тохиолдолд нэн даруй эмчилгээ хийлгэхгүй бол хорт хавдар үүсэх гол шалтгаан болдог. Тэгвэл "Хеликобактер пилори"-г эмчлэх шалгарсан аргыг та бүхэнд танилцуулъя. Энэхүү арга нь маш энгийн болоод үр дүнтэй тул танд таалагдах нь лавтай.

Хеликобактери пилори гэж юу вэ?

Хеликобактери пилори нь спирал хэлбэртэй, 5х3 микрометр хэмжээтэй, нэг талын төгсгөлдөө 4-6 ширхэг шилбүүртэй ба түүнийхээ тусламжтайгаар хөдөлдөг, ходоодны салст бүрхүүлд амьдарч, ходоод 12 хуруу гэдэсний архаг өвчин үүсгэдэг нян юм. Дэлхийн нийт хүн амын 70 хувь нь биедээ хеликобактериг тээж явдаг гэх бөгөөд энэ нь зарим хүмүүст огт сөрөг нөлөө үзүүлдэггүй бол, зарим хүмүүсийн гэдэс дотор эсвэл гэдэсний дээд хэсэгт шархлаа үүсгэж, улмаар хорт хавдар үүсгэдэг байна. Энэ нь зөвхөн тухайн хүний биеийн онцлог бүтцээс хамаарах аж.

Хеликобактериг хэрхэн эмчлэх вэ?

Хеликобактерийн эсрэг хамгийн хүчтэй зэвсэг бол оливын тос юм. Тус тос нь өөртөө "фенол" хэмээх бодисыг агуулдаг бөгөөд энэ нь ходоодонд хэдэн цагийн турш хувиралгүй, тогтвортой байж, ходоодны шүүс ялгаруулалтыг дэмждэг.

Та инжир жимсийг жижиглэн хэрчиж, оливын тосонд хийгээрэй. Ингэхдээ хүссэн хэмжээгээр инжирээ хийж, жимсээ далд ортол нь тос хийгээрэй. Үүнийгээ 6 долоо хоног хадгалсны дараа хэрэглэнэ. Өглөө бүр өлөн элгэн дээрээ нэг цайны халбагыг уух бөгөөд энэ нь таны бие дэх хеликобактерийг устгах болно. 

Тус эмчилгээг хэрэглэж байгаа нөхцөлд та халуун ногоотой болон лаазалсан бүтээгдэхүүнээс татгалзаарай. Үүний оронд шим тэжээл сайтай хоол хүнсийг сонгож хэрэглэнэ. Инжир жимс, оливын тосыг хослуулан хэрэглэх нь хеликобактерийг устгахаас гадна өтгөн хаталт, нарийн гэдэсний үрэвсэл, бронхит зэрэг олон өвчнөөс салгах шидтэй юм.