Хувь хүний орлогын албан татварын буцаан олголт авах иргэдийн жагсаалтыг Татварын ерөнхий газар сайтдаа мэдээлжээ. 

Орон сууц худалдан авсны болон оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтын материалыг жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хүлээн авдаг бөгөөд 2017 оны буцаалтыг энэ долоо хоногийн сүүлээр дансанд шилжүүлж эхлэх талаар ТЕГ-аас мэдээллээ.

Иргэдийн материал зөрчилгүй бол эцсийн дүнгээрээ тавдугаар сарын 15 гэхэд дансанд нь мөнгө нь орох бөгөөд энэ жил нийтдээ 70 орчим мянган иргэн 41 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголт авахаар хүсэлтээ гаргаж, материалаа бүрдүүлж өгсөн байна.

2017 онд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдан буцаан олголт авах иргэдийн жагсаалтад орсон эсэхээ ЭНЭ линкээр хайлт хэсэгт регистрийн дугаараа оруулж шалгана уу.

Буцаан олголттой холбоотой лавлах зүйлээ Нийслэлийн татварын газрын 11-311288 дугаар болон харьяа дүүргийн Татварын хэлтсээс тодруулах боломжтой.