УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилох эсэхийг хэлэлцэх товтой байсан. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүд чуулганы танхимд орж ирж, сайд нэр дэвшүүлсэн асуудлаа танилцуулсангүй.

Тиймээс ХХААХҮ-ийн сайдыг томилох эсэхийг хэлэлцэхийг хойшлуулж, маргаашийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

Харин УИХ-ын дарга М.Энхболд өөрийг нь огцрохыг шаардаж, чуулганы танхимд эсэргүүцэл илэрхийлээд буй УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нартай тусгайлан уулзахаа илэрхийлэн, чуулганы хуралдааныг орхин гарлаа.

Үргэлжлүүлэн чуулганы нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-амгалан даргалж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Тус хуулийн төслийн танилцуулгыг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хийж, гишүүдийн асуултад хариулж байна.