Иргэн Б.Болороо золгүй байдлаар амиа алдсан нөхрийнхөө нэр төрийг сэргээлгэхийн тулд төв талбайд 10 хоног суулт хийсний эцэст Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүсэлтээр эсэргүүцлээ түр зогсоосон билээ. 

Эр нөхрөө алдсан тэрхүү осол гарсан байтал "Хишиг арвин индустриал” ХХК ар гэрээс нь албан ёсоор уучлалт гуйгаагүйд гомдолтой яваагаа хэвлэлийнхэнд уламжилсан.

Тэгвэл уг осол болж, хүний амь эндсэн өдрөөс 4 сарын дараа тус компани уучлал хүсэж байгаагаа хэвлэлээр дамжуулан мэдэгджээ.

Мэдэгдэлд өөрсдийн буруутай ажиллагаанаас болж харуул хамгаалалтын ажилтан Б.Амгалан амь насаа алдсан явдалд харамсаж байна гээд МХГ-ын дүгнэлтэд нөлөөлөх гэж оролдоогүй гэсэн байна. Хэвлэлээр хамаг мэдээлэл нь ил болж, олон нийтийн эсэргүүцэлтэй учирсны эцэст тус компани ийнхүү уучлал хүссэн бололтой. Харин иргэн Б.Болороо "Аргагүйн эрхэнд хийсэн сонголт буюу аргацаасан уучлал буюу доромжлол" хэмээн үзэж байна.

Тэрээр энэ талаар өөрийн хуудастаа  ийнхүү бичжээ.

"ИЧИГ ИЧИГ ХИШИГ АРВИН ХХК, ИЧИГ ИЧИГ НИТХ М.Тулгат!!!!

Яанаа энэ компани 11 дүгээр сарын 1-нд өдөр тутмын сонингуудаар дамжуулсан уучлал хүссэн байна.

Би бүр тэсэхгүй сэжиг хүрээд байна аа. Уучлалыг нь сонсох ёстой хүмүүс нь юу ч мэдээгүй байдаг УУЧЛАЛ гэж байдаг юм уу.

Энэ компаний гүйцэтгэх захирал М.Тулгат манайд 7 сарын 23-наас 10 сарын 14 хүртэл 4 удаа ирсэн. Хамгийн сүүлд ирэхдээ "Би толгой гудайж зогсоод уучлал гуйхаар нөгөө хүмүүс насаас алуурчин Тулгат гээд хар PR хийчихнэ, тийм болохоор зурвас маягаар уучлал гуйя" гэсэн. Тухайн үед би "Үгүй, надаас гадна олон хүн танай уучлалтыг хүлээж байгаа" гэж хэлсэн. Надад ингэж хэлсэн бичлэг нь ч байгаа. Арчаагүй гэдгээ олонд зарлаад яваад байгаа нь ТА НАР ӨӨРСДӨӨ ШҮҮ. Энэ компаниас хамгийн сүүлд гаргасан дахин нэг арчаагүй үйлдлийн тухай бас дэлгэнэ ээ.Одоо бүх хариуцлагаа охин компани руугаа чихэж байна!!! Ёстой хэлэх муу үг олдохгүй байна аа. ЭНЭ УУЧЛАЛ БИШЭЭ ДОРОМЖЛОЛ!!