СӨҮЛ. /Yonhap/. Өнгөрсөн долдугаар сард Хималайн нуруунаас олдсон хоёр цогцсын хэн болохыг тогтооход 10 жилийн өмнө уг нуруу руу авираад сураггүй болсон БНСУ-ын иргэд байжээ.

Мин Жун Ён, Пак Чон Сун нар 2009 оны есдүгээр сард Хималайн Аннапурна оргил руу авирах үеэрээ хамт явж байсан багийн гишүүдээсээ холбоо тасарч байжээ. 

Цогцсуудыг өнгөрсөн сард олсны дараа Мин Жун Ён, Пак Чон Сун нарын ар гэрийнхэн болон тэдэнтэй хамт Хималайн нуруунд авирч байсан хүмүүс эмнэлэгт очсон байна. БНСУ-ын иргэдийн цогцсыг энэ долоо хоногт эх оронд нь авчрах бөгөөд тэднийг оршуулах ёслолын тов хараахан гараагүй байгаа аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг