Сулинхээрийн отрядад ажилладаг Ч.Урансувд  бүсгүй доргилтын улмаас, жирэмсний хүндрэл өгч бие нь муудаж 4 литр цус алдаж амь нас нь эрсдэлд орох шахжээ.

Энэ үед хилчид дугаарлан цусаа өгч хөл хүнд бүсгүйд тусласан байна. 

Мөн тус отрядын дарга П. Батбилэг Хил хамгаалах Ерөнхий газрын дарга хошууч генерал Ц. Сэргэлэнтэй холбоо барьж 2 цагийн дотор нисдэг тэргээр Ч.Урансувдыг ЭХЭМҮТ -т хүргэж амь насыг нь аварчээ.