Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ)-аас нийтийн эрүүл мэндэд аюул учруулах хуурамч эм, эмийн зүйл, эмнэлгийн хэрэгслийг тодорхойгүй эх сурвалжаас, ялангуяа цахим худалдаагаар худалдаж авахгүй байхыг анхааруулж байна. Эдгээр барааг хэрэглэх нь хүний амь насанд аюул учруулна.

Дэлхийн хэмжээнд “COVID-19”-тэй тэмцэж байгаа энэ үед гэмт хэргийн бүлэглэл, хууль бусаар болон хуурамч бараа нэвтрүүлэх явдал гарсаар байгаа нь гаалийн байгууллагууд зорчигчдын эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ, хууль бус үйлдэлтэй тэмцэх арга хэмжээг илүү өргөн хүрээнд зохион байгуулах хэрэгцээ, шаардлагыг бий болгож байна. 

ДГБ-ын Зөрчлийн мэдээлэл солилцох сүлжээнд ирүүлсэн гишүүн орнуудын мэдээллээс харахад хуурамч эм, эмнэлгийн хэрэгсэл, түүний дотор амны хаалт, гар ариутгах хэрэгслийн зөрчил нэмэгджээ.