Хүний амьдралд өвчин хэлж ирдэггүйтэй адил, сэтгэл санааны хямрал 45-64 насныханд түгээмэл тохиолддог. Энэ үзэгдлийг социологийн хямрал гэж тодорхойлдог байна. Энэхүү хямрал нь насжилт болон амьдралын үнэн болох үхэлтэй нүүр тулах айдас, өөрийн амьдралын амжилт, уналтыг дүгнэж цэгнэхээс үүдэлтэй. 

Уг хямралаас үүдэн хүмүүс сэтгэл санаагаар унан, сэтгэлийн түгшүүрт автан, өсвөр залуу насны ид үеийг санагалзан, одоогийн амьдралын хэв маягтаа огцом өөрчлөлт хийхэд хүрдэг. 

Хэрвээ таны нөхөр эсвэл ойр дотны тань хэн нэгэнд дараах шинжүүд ажиглагдаж байвал хижээл насны хямралтай тулгарсан байх магадлалтай.


Тэр амьдрал уйтгартай талаар гомдоллож байвал

Хэрвээ нөхөр тань дуртай байсан ажилдаа тогтворгүй, үл тоомсорлосон байдалтай байвал тэр хямралд орсон байх магадлалтай. Үүнд хэд хэдэн шалтгаан байдаг. Зарим эрэгтэй хижээл насанд хүрэхэд тэдний олон хүсэл мөрөөдөл нь биелэгдээгүйг ухаардаг. Харин зарим нь аль хэдийн хийхийг хүссэн бүхэндээ хүрснээс тэдэнд хийх зүйл үлдсэн эсэхэд эргэлздэг. Ямар ч шалгаан байсан хамаагүй тэд өдөр тутмын тогтсон дэглэмээ өөрчлөхийг хүсдэг. Ерөнхийдөө ажлаасаа гарах юмуу, зүггүйтэх оролдлого хийдэг.

Энэ үед эмэгтэйчүүдийн дийлэнх нь асуудлыг түр зурын гэж үздэг нь алдаа болдог аж. Эмэгтэйчүүд нөхрөө асуудлынхаа талаар ярихад нь анхаалтай сонсох хэрэгтэй. Мөн өөрчлөлт хийхэд нь урам зориг өгөх нь зүйтэй. /шинэ хоол туршиж үзэх, эсвэл хоббигоо хөгжүүлэх гэх мэт/


Тэр араар чинь тавихыг бодож эхлэвэл (магадгүй аль хэдийн эхэлсэн бол)

Хайртай хань тань сүүлийн үед алмайрсан харцтай байна уу? Эсвэл нэр нь үл мэдэгдэх эмэгтэй гэрийн утас руу тань залгаж байна уу? Эсвэл цамцнаас нь танил бус үнэртэн үнэртэж байна уу? Аль эсвэл байнга л ямар нэгэн шалтаг шалтгаан тоочиж, найздаа туслах болсон эсвэл ажилдаа оройтохоор болсон  хэмээн гэртээ үзэгдэх нь ховордсон уу? Хэрвээ та өөрөөсөө ингэж асууж байгаа бол магадгүй нөхөр тань таныг хуурсан байж болзошгүй. Энэ нь хижээл насны хямралын хамгийн сэтгэл өвтгөм үр дүн юм. Сэтгэл судлаачийн хэлснээр хэрвээ эхнэр нь нөхөртөө гарч байгаа өөрчлөлтийг ажиглахгүй, үл тоомсорловол тэдний харилцаа хөндийрч нөхөр нь эхнэрээ араар нь тавих сэдэл болдог байна.


Тэр гэнэт карьер, мөнгөтэй холбоотой асуудалд хуумгай шийдвэр гаргаж эхэлвэл

Хэрэв нөхөр тань карьертаа анхаарах анхаарал нь суларч, эсвэл өөр ажил эрхлэхийг хүсч эхлэн мөрөөдлийн машинаа авахыг хүсвэл (байрны зээлтэй ч гэсэн). Энэ үйлдлүүд нь тэр бүрэн дүүрэн амьдрах эрмэлзэлийг харуулж байгаа бөгөөд магадгүй залуу насандаа хийлгүй өнгөрөөсөн зүйлсээ хийхийг хүссэний илрэл юм. Гэхдээ эрчүүд түүний энэхүү санаачлага нь эхнэрийнх нь уурыг барахаас айдаг бөгөөд эхнэр, нөхрийн хооронд үл ойлголцол гарах хандлага ажиглагддаг байна. Энэ бол тэвчээр, ойлголцол шаарддаг хямралын өвөрмөц хэлбэр юм. Яагаад гэнэт карьераа өөрчлөх болов, мөн яагаад гэнэт хөрөнгө оруулалт хийх нь түүнд чухал болсон талаар ярьж ойлголцохыг хичээгээрэй.


Тэр гэнэт өөрийн гадаад үзэмж, харагдах байдалдаа өөрчлөлт хийж толины өмнө эргэлдэж эхэлбэл

Өмнө нь хийдэггүй байсан үйлдлээ хийж эхэлсэн. Гоо сайхны массажинд орохоос эхлэн гадаад үзэмжиндээ анхаарал хандуулан, толины өмнө эргэлдэж эхэлсэн бол түүний эрч хүчийг нэмэгдүүлж, урам өгч магтах хэрэгтэй. Гэхдээ зарим тохиолдолд эрчүүд гэнэт биеэ тордох энэ байдал нь араар тань тавиад эхэлсний тэмдэг болдог. Энэ үед гэр бүлийн зөвлөгөө аван, гэр бүлээ аварч үлдэх шаардлага гардаг.


Үргэлжлэл бий...

Эх сурвалж: https://www.today.com