Хиймэл сормуус нааж үзсэн хүн бүр зовлонг нь мэднэ. Далий, муруй нааж нүх сүвийг нь контураар засах гэж давхарласаар байтал эхнээсээ салчихна.Тэгвэл өнөөдөр таны амьдрал өөрчлөгдөх болно. Инстаграмын makeup артист Рэй Бойс буюу @itsmyrayeraye зургаан жил хэрэгжүүлж буй хиймэл сормуус наах аргаа саяхан хуваалцсан билээ. 

Эхлээд Duo Brush On Adhesive буюу алдарт Duo брэндийн шахдаг биш саваатай цавуугаар зовхин дээрээ нарийн зурна. Яг л фломастеран контур шиг. Гадна өнцгөөс эхлэн дотогш зураад эцэст нь цавуун зураас дээр хиймэл сормуусаа тавиад өөрийн сормуустай нийлүүлж чимхээд л боллоо. Гай-хам-шиг-тай!


 

"Би хиймэл сормуусаа хэдхэн секундэд л наачихдаг. Хүмүүс надаас "Яаж өдөр бүр хиймэл сормуус зүүдэг байна аа" гэж асуудаг. Хариулт нь энэ байна. Цавуугаа хатахыг хүлээх хэрэггүй. Түрхээд, наагаад л болно!" хэмээжээ. 

  image

Саяхан Zaya's Lashes-аас гурвыг авсан боловч нааж чадахгүй тэгэсхийгээд орхисон байлаа. Энэ аргыг тэр дор нь туршиж үзээд үнэхээр хэсэг хэлэх үг олдсонгүй. Цаад тал нь 60 секунд л болсон болов уу. "Fail"-дэж ахин дахин оролдоогүй. 

Эргүүлээд авахад ч амар бөгөөд ердийнхөөс бага цавуу ордог юм байна. Хамгийн гол нь сормуус, зовхинд цавууны үлдэгдэл байхгүй!