Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж Солонгост бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр саатуулагдсан Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг өмгөөлсөн пост нийгмийн сүлжээгээр тархаад буй. Тухайлбал "Солонгост саатуулагдсан гээд Үндсэн хуулийн цэцийн даргыг огцруулж болохгүй. Энэ бол хүний эрх зөрчсөн үйлдэл болно. Тэр хүн бол монгол төрийн өндөрлөгийн нэг шүү" гэсэн бичвэр түүний зурагтайгаар тараагдсан билээ.

Уг асуудал дээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комис МЭДЭГДЭЛ гаргалаа. Мэдэгдэлд,

-Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс болон Комиссын дарга Ж.Бямбадоржийн зүгээс Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаярын талаар ямар нэгэн ярилцлага, мэдээлэл өгөөгүй, байр суурь илэрхийлээгүй байхад зохиомол мэдээлэл олон нийтийн сүлжээгээр зохион байгуулалттайгаар цацаж олон түмнийг төөрөгдүүлж байна. Иймд энэхүү бусармаг үйлдлээ нэн даруй таслан зогсоохыг эдгээр хүмүүсээс шаардаж байна" гэжээ.