Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ын дарга Ж.Бямбадорж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өглөө.

Уг асуудлыг 14.00 цагаас Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.

Ж.Бямбадорж нь Г.Загдаагийн үүсгэн  байгуулсан “Зөв амьдрах ухаан” ТББ-д амьдардаг иргэдийг гөлөг хэмээсэн нь олны анхааралд буй. Тэрээр үүнийгээ өхөөрдөж хэлсэн хэмээн тайлбарласан юм.