Хэнтий аймагт 14 настай хүүхэд уушгины хатгалгаа өвчнөөр нас барсан тохиолдлыг өчигдөр тус аймгийн Онцгой комисс шуурхай хурал зарлаж мэдээлэл хийсэн билээ.


Тухайн хүүхэд 1 дүгээр сарын 25-наас эхлэн халуурсан боловч эмнэлэгт үзүүлээгүй, гэрээр эм ууж эмчилж байгаад өчигдөр 16.00 цагийн орчим нас баржээ. 

Талийгаач хүүхдээс шинжилгээ авч дээжийг ХӨСҮТ рүү илгээсэн бөгөөд хавьтагчгүй учраас шинэ коронавирус биш гэж урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа юм. Гэсэн хэдий ч сэрэмжлүүлэх үүднээс тус аймгийн Хэрлэн сумын Засаг дарга захирамж гаргажээ.

Захирамжид хоёрдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд  тус суманд үйл ажиллагаа явуулж буй ресторан, шөнийн цэнгээний газар, кароекэ, PC тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоохыг, согтууруулах ундаагаар үйлчилдэг ААН-үүдийг архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг түр хугацаагаар үйлчлэхийг хориглосон байна.