"Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт", "Эрүүл аюулгүй орчин-таны оролцоо" аяны хүрээнд Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Батноров сумын нутаг, Хэрлэн гол болон гол дагуу цэвэрлэгээ хийжээ.

Цэвэрлэгээгээр 270 бод, 203 бог малын сэг зэмийг гарган булж устган, ариутгал хийсэн байна.

Хэрлэн гол нь Бурхан Халдун уулын баруун хойд талаас эх авч, Багануур, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар нийтдээ 1213 км урсан өнгөрдөг. Сүүлийн 7 жилийн дотор хүний буруутай үйл ажиллагаа болон цаг уурын хэт халалтаас болж тус голд цутгадаг Цэнхэр, Мөрөнгийн зэрэг голууд ширгээд байгаа билээ.