Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр багийн “Дулаан” гэдэг орших Хэрлэн голын модон гүүрт хэсэгчлэн гал гарсныг тус аймгийн 25 иргэн, 5 автомашинтайгаар ажиллаж унтраасан байна.

Гал өчигдөр 12:30 цагт гарч, дуудлагыг цагийн дараа Хэнтий аймгийн онцгой байдлын газарт өгсөн аж.

Энэ хооронд иргэд нэгдэн галыг унтраасан байжээ. Тус модон гүүр нь 7 метрийн өргөн, 70 метрийн урттай юм.