Та банкир биш ч гэсэн яагаад баян чинээлэг мэт харагдахаар хувцаслаж болохгүй гэж. Амьдралдаа ядаж нэг удаа банкир шиг хувцаслаж үзэхийг harpersbazaar.com-ийн стилистүүд санал болгож байна. Үүний тулд та эхний ээлжинд яг өөртөө зориулж костюм хийлгэж болно. Эсвэл иймэрхүү загварын хослолыг сонгон худалдаж аваарай. Харин цамц авахдаа цагаан өнгөнөөс татгалзаарай. Цагаан өнгөнөөс илүү хүрэм, хослолтойгоо зохицсон ууссан өнгийг сонгох нь илүү найдвартай, өөртөө итгэлтэй харагдуулах шидтэй.

Урт зураастай хослол, хөндлөн зураастай зангиа таныг туранхай, бас санхүүгийн түншдээ илүү итгэлтэй харагдуулдаг байна.