Колин О Браджи гэх 33 настай залуу ганцаараа Антрактикийг явган тойрохоор гарч байгаа бөгөөд хэн ч өмнө нь түүний энэхүү зорилгыг биелүүлээгүй байна. Мөн түүнчлэн хоол, хүнсний хүргэлт авахгүй тул тэрээр ганцхан дотуур хувцас л цүнхэлсэн гэнэ.

Браджи 1000 миль буюу 1,600 км замыг 70 хоногийн хугацаанд туулна. Түүнээс өмнө ганцаарчилсан аялал хийсэн хүмүүс замаасаа буцсан эсвэл амиа алдсан байдаг. Хэдийгээр хүмүүс зуу гаран жилийн турш уг аяллыг хийхээр туршсан боловч хэн ч амжилтанд хүрээгүй хэмээн Америкийн аялагч хэлжээ.

Эхнэрийнхээ тусламжтайгаар ирэх 70 хоногт хэрэглэх, аяллаа дуусгахад шаарлагатай зүйлсийг бэлдэж амжсан бөгөөд  181 кг хоол хүнс, хэрэгцээний зүйлсийг баглажээ.

Ойролцоогоор 70 хоногт 1,000 миль газар туулахын тулд өдөрт дунджаар 14 миль явах хэрэгтэй. Гэхдээ өдөр тутмын зай нь аяллынх нь бартаанаас хамаараад өөрчлөгдөх магадлалтай гэнэ. Шөнө бүр аяны хөнжилд унтаж, тэсгим хүйтэнд майхандаа дулаацах болно. Хэрвээ ямар нэгэн зүйл тохиолдвол түүнд сателит утас байгаа учир тусламж дуудах боломжтой. Түүнд цана, майхнаас гадна  GPS тракер, цөөн тооны камер, нэмэлт утас, эдгээр электронуудыг цэнэглэх нарны цэнэглэгч зэргийг бэлдсэн байна.

Браджи өмнө нь буюу 2016 онд долоон тивийн хамгийн өндөр оргил Эверест болон Антарктик зэрэг хамгийн өндөр оргилд  хүрэхийн тулд 132 хоног аялан дэлхийн хамгийн хурдан авирагчаар тодорчээ. Мөн тэр триатлонд уралдан, Хойд , Өмнөд туйлд 30 хоног авиралт хийсэн, Гринландад 400 миль цанаар гүйсэн байна. 

Түүний аяллуудаас энэ аялал нь хамгийн их хүч, авхаалж самбаа, тэвчээр шаардсан аялал болох учраас тэрээр бие бялдар, сэтгэл санааны хувьд ихээхэн бэлтгэл хангасан байна. Тэрээр аяллынхаа туршид инстаграмд нийтлэл оруулахаас гадна эхнэртэйгээ харилцаатай байна гэдгээ хэлжээ.