"Jack-International" ХХК-ийн захирал, “Лантуун дохио” ТББ-г үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлангийн цахим хуудаснаа нийтлэсэн "Хэний ч мэдэхгүй зовлон" нийтлэлийг хүргэж байна.

Хүн бүрийн амьдралд хэний ч мэдэхгүй зовлон бий. Гаднаас нь харахад бүх зүйл түүнд байгаа мэт элбэг хангалуун нэгэн. Үнэндээ гав ганцаараа урт шөнийг туулж хүнээр цангаж сэтгэлээр гундаж байдаг. Ингэж л амьдрахсан гэж битүүхэн дотроо санаа алдах тэр хүн чинь яг үнэндээ тэгэж амьдардаггүй. Чиний өрөвдөж гараа сунгах нэгэн магадгүй чамаас жаргалтай байх нь бий. Ингэж бодохоор бид яаж ийгээд л амьдралдаа зовлонг үүрч ирээд байдаг. Тэгвэл эсрэгээрээ "Зовлон" хэмээх нь заавал тийм муу зүйл юм уу? гэсэн асуултыг асууж үзмээр. Мөнх үргэлжилдэггүй жаргалаас үргэлж ээрч байдаг зовлон нь дээр байх боломжгүй гэж үү? Хүн муу үйл хийгээд үйлийн үрд нь зовлон ирдэг гэвэл эсрэгээрээ хүн төрөхөөсөө л муу байвал яах вэ? Хэн ч зааж өгөөгүй байхад жаахан хүүхэд юмс хулгайлдаг.

Тийм ээ хүн бүрийн амьдралд хэний ч мэдэхгүй зовлон бий. Тийм л учраас бид шалтгаангүй, таньдаг дотно биш байсан ч хамаагүй аль чадахаараа бие биенээ хайрлах учиртай билээ. Хүн бүр л алдаж, муу үйлсийг хийж амьдардаг. Тийм л учраас бид аль чадахаараа нэгнээ уучилж өршөөж явах ёстой юм болов уу ...