Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж 40-80 сая төгрөг олгохоор болсон билээ.

Одоогоор цагаатгах асуудлаар хуулийн байгууллагад хандсан иргэний өргөдөл, гомдлыг хүлээж авах хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31 хүртэл сунгасан ажээ. Мөн уг нөхөн олговрыг зөвхөн хэлмэгдэгчдийн халуун ам бүл буюу түүний эхнэр эсвэл нөхөр, үр хүүхдүүдэд нь төрөөс дэмжлэг үзүүлэх ажээ. 

Нэмэлт өөрчлөлтөөр цаазын ял авсан хэлмэгдэгчийн гэр бүлд 80 сая, шоронд хоригдсон иргэн, түүний гэр бүл, үр хүүхдүүдэд 40 сая төгрөг олгох юм.

Өөрөөр хэлбэл хэлмэгдэгчийн ач, зээд нь уг хууль үйлчлэхгүй гэсэн үг. 

Одоогийн байдлаар энэхүү ажилд урьдчилсан бүртгэлд 30 гаруй тэрбум төгрөгийг нөхөх олговорт зарцуулж, нэхэмжлэх эрх бүхий хүмүүст олгох саналаа д Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссынхон УИХ-д хүргүүлсэн аж.  Өргөдөл гомдлоо гаргахын тулд энэ асуудлаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс мөн өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхэд хандах, ТЕГ-аас тусгай архив сөхөх зэрэг шат дамжлагатай юм байна.

Манай улсад нийт 36 орчим мянга хүн хэлмэгдсэн гэсэн баримтыг холбогдох байгууллагаас нь гаргасан байдаг. Өнөөдрийн байдлаар 31 мянгыг нь цагаатгасан. Одоо 5000 хүний материал цагаатгалаа хүлээж байна гэсэн мэдээ бий.