Хан-Уул дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхдүүд, ач зээ нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ажлыг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулжээ. Тус арга хэмжээний үеэр “Дээд бодь” хийдийн лам нар маанийн ерөөл, хийморийн сан, буян хишгийн даллага айлдаж, Эрүүл мэндийн төв эмнэлгийн анхан шатны үзлэг явуулж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтнүүд хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд зөвлөгөө, мэдээ, мэдээлэл өгсөн байна.