“Nissan” маркийн хэдэн мянган автомашин тээвэрлэж явсан тээврийн хөлөг онгоцонд гал гарсан тухай “Associated Press” мэдээлжээ.

Хөлөг онгоц станцаараа ойролцоо явсан худалдааны хөлөг онгоцнууд дуудлага өгснөөр тэдэнд туслахаар хөлөг онгоцнуудын аврах баг ирж, хөлөг онгоцны багийн 16 гишүүнийг аварсан боловч үлдсэн таван далайчдын амийг аварч чадаагүй байна.

Японоос Хонолулу арлыг чиглэн явсан уг хөлөг онгоц Хавай арлаас баруун хойд зүгт 3200 км-ийн зайд явж байхад гал гарч эхэлжээ.

“Гал гарсан үед яаралтай тусламж үзүүлсэн худалдааны хөлөг онгоцнуудын багийн гишүүдэд талархах хэрэгтэй. Тэдний ачаар хөлөг онгоцны 16 гишүүний амийг аварч чадсан. Тэд байгаагүй бол эдгээр 16 хүн усандаа байж байх байсан. Худалдааны хөлөг онгоцнуудын гишүүд одоо ч бидэнд тусалсаар байна” гэж Эргийн хамгаалалтын албаны төлөөлөгч мэдэгдсэн байна.

“Nissan” компанийн мэдээлснээр, тухайн хөлөг онгоцонд тус компанийн 3500 автомашин тээвэрлэгдэж байжээ. Харин бусад компанийн хэчнээн автомашин тээвэрлэж байсан талаарх мэдээлэл хараахан гараагүй байна.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

АР