УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хэрхэн хамрагдах, тулгамдаж байгаа асуудлаа хэрхэн шийдвэрлэх болон удахгүй батлагдах  журмын талаар цөөн асуултад хариулт авлаа.


-Жижиг, дунд үйлдвэрлэгч нарын санаа бодлыг сонсож, холбогдох албаны хүмүүсээс газар  дээр нь мэдээ мэдээлэл, зөвлөгөөг өгч байна. Үүнд иргэд, аж ахуйн нэгжүүд маш их талархаж байна. Иргэд ямар санал бодол илэрхийлж байна вэ?

-Баянзүрх дүүргийнхээ өрхийн болон жижиг дунд бизнес эрхлэгч нартай уулзаж санаа бодлыг сонсож, хоёр өдрийн сургалтыг онлайнаар зохион байгууллаа. Сургалт маш үр дүнтэй боллоо. Нийт 150 гаруй хүнтэй  уулзалт хийсэн байна. Энэхүү уулзалтад дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийн газар, татвар болон халамжийн хэлтэс, “Хаан банк”-ны төлөөлөл, ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрийн газрын зээлийн хэлтсийн дарга нар оролцлоо.

Тухайлбал, оны эцсээр татварын өргүй байх гэдэг шаардлага тавьж байна. Гэтэл арванхоёрдугаар сарын 31 буюу жилийн эцсийн тайлангаа хоёр сард татварын өртэй эсэхээ аж ахуйн нэгжүүд мэдэж, төлж барагдуулдаг. Энэхүү заалтыг эргэж харж, өөрчлөлт оруулах ёстой юм байна. Мөн 2020 онд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа алдагдсан. Тиймээс 2019 оны үйл ажиллагааны тайланг харгалзана гэж тусгасан байгаа. Тэгэхээр 2019, 2020 онд тодорхой үйл ажиллагаагаа явуулаад, тайландаа тусгасан аж ахуйн нэгжүүд олон бий. Тиймээс 2019, 2020 он гэсэн сонголттой байвал яасан юм бэ. 

Мөн зээл хамрагдсан аж ахуйн нэгжүүд үл хөдлөх хөрөнгө худалдаж авахгүй гэх шаардлагыг тавьж байна гэж бизнес эрхлэгч нар ярьж байна. Гэтэл бизнес эрхлэгч нарт хамгийн их хэрэгтэй нь ажлын байр шүү дээ. Түрээсээр үйл ажиллагаа явуулахаар аливаа нэгэн зээлд хамрагддаггүй. Түрээсэнд мөнгө үрж байхаар  жижиг ч хамаагүй ажлын байртай байх талаар хэлээд, яриад өгөөч ээ гэж байна. 

Энэхүү саналд өөрчлөлт оруулаад өгөөч гэдэг саналыг маш их хэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд татвар, нийгмийн даатгалаас чөлөөлөгддөг. Гэтэл хуулиараа татвар төлж, нийгмийн даатгалаа төлсөн байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байна гэж хэлж байна.


-Иргэд, аж ахуйн нэгжийн хамгийн тулгамдсан асуудал юу байв?

-Төрөөс хэрэгжүүлэх 10 их наядын хоёр нь гурван хувийн хүүтэй Жижиг, дунд үйлдвэрийн зээлд олгогдох юм. Энэхүү зээлд яаж хамрагдах вэ. Ямар асуудал байна вэ гэх асуудлуудыг нэлээд тавьж ярилаа. Харин манай иргэдийн хувьд өрхийн бизнесээр нэлээд ажиллачихсан байдаг. Тиймээс бизнесийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахад хүндрэл учраад байгаа юм. 

2020 онд Татварын багц хууль шинээр хэрэгжиж эхэлсэн байгаа. Аж ахуйн нэгж бизнесийнхэнд нэлээд таатай, ээлтэй хууль болсон. 

Хуулийг таниулах, сурталчлах, чиглэлээр бизнесийн байгууллагуудтай уулзалтуудыг зохион байгуулах байсан. Харин манай  улсад цар тахал гарсны улмаас  таниулж амжаагүй. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж мэдээллээр хомс байгаа нь ажиглагдлаа.


-Татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг аж ахуйн нэгж бизнесийнхэн таатай хүлээж авдаггүй. Асар их дарамт гэж хардагтай холбоотой байх?

-Ихэнх бизнесүүд  нэг хувиар  1.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй нөхцөлөөр татвар төлж байгаа. Татвар, санхүүгийн тайлан маш амар хялбар болсон. 

Мөн жижиг, дунд үйлдвэрийн  газраас хэрхэн яаж жижиг дунд үйлдвэрийн гэрчилгээ авах вэ. Түүнчлэн барьцаа хөрөнгөгүй аж ахуйн нэгжүүд зээлийн батлан даалтаар 60 хувьд барьцаа  гаргаж болохоор байгаа. Үүнд хэрхэн хамрагдах вэ гэх мэт олон асуултад хариулт өглөө. Тэр дундаа жилийн гурван хүүтэй зээлийг жижиг, дунд үйлдвэрлэгч нарт олгосноор үндэсний үйлдвэрлэл буюу бизнес сэргэнэ. Түүнчлэн вакцинжуулалт эрчимтэй хийгдэж  байгаа юм байна. Тун удахгүй хилээ нээхээр ажиллаж байгааг УОК-оос танилцуулсан. Тиймээс бизнес сэргэж эхлэх юм байна. 

Бага хүүтэй зээлд хамрагдмаар байна. Бизнесээ буцаагаад хэвийн горимд оруулмаар байна гэх хүсэлтүүд нэлээд байлаа. 


-Журам гарахаас өмнө уулзаж, мэдээлэл өгч байгаа нь чухал санагдлаа. Журамд илүү бодит санал тусгах боломжийг илүүтэй харсан байх?

-Тийм ээ. Журам гэхдээ хараахан эцэслэж гараагүй.Миний хувьд иргэдтэй уулзах уулзалтаа яаравчилж байгаа нь энэхүү шинээр гарах журамд иргэдийн саналыг тусгахад чиглэж байгаа юм. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн саналыг тусгах юмсан гэдэг зорилгоор уулзалтаа  хийсэн. Уулзалтуудаас маш их ажил хэрэгч саналууд гарлаа. Тухайлбал, оны эцсээр татварын өргүй байх гэдэг шаардлага тавьж байна. Гэтэл арванхоёрдугаар сарын 31 буюу жилийн эцсийн тайлангаа хоёр сард татварын өртэй эсэхээ аж ахуйн нэгжүүд мэдэж, төлж барагдуулдаг. 

Энэхүү заалтыг эргэж харж, өөрчлөлт оруулах ёстой юм байна. Мөн 2020 онд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа алдагдсан. Тиймээс 2019 оны үйл ажиллагааны тайланг харгалзана гэж тусгасан байгаа. Тэгэхээр 2019, 2020 онд тодорхой үйл ажиллагаагаа явуулаад, тайландаа тусгасан аж ахуйн нэгжүүд олон бий. 

Тиймээс 2019, 2020 он гэсэн сонголттой байвал яасан юм бэ. Мөн зээл хамрагдсан аж ахуйн нэгжүүд үл хөдлөх хөрөнгө худалдаж авахгүй гэх шаардлагыг тавьж байна гэж бизнес эрхлэгч нар ярьж байна. Гэтэл бизнес эрхлэгч нарт хамгийн их хэрэгтэй нь ажлын байр шүү дээ. Түрээсээр үйл ажиллагаа явуулахаар аливаа нэгэн зээлд хамрагддаггүй. Түрээсэнд мөнгө үрж байхаар  жижиг ч хамаагүй ажлын байртай байх талаар хэлээд, яриад өгөөч ээ гэж байна. 

Энэхүү саналд өөрчлөлт оруулаад өгөөч гэдэг саналыг маш их хэлж байна. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд татвар, нийгмийн даатгалаас чөлөөлөгддөг. Гэтэл хуулиараа татвар төлж, нийгмийн даатгалаа төлсөн байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байна гэж хэлж байна. УИХ-д томоохон хуулийн төсөл, журам бодлогыг гаргаж байгаа. Гэтэл бодит амьдрал хуулийн заалт, журам тогтоолууд хэрэгждэггүй. Үүнээс болоод хоцрох, үлдэх  айдас маш их байна. Энэхүү зээлд маш олон жижиг, дунд бизнес эрхлэгчид хамрагдаасай. Үндэсний үйлдвэрлэл сэргээсэй. Халамжаас хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэл рүү хурдан шуурхай шилжээсэй гэж энэхүү сургалтуудыг зохион байгуулсан байгаа.