Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын 2020 оны сонгуулийн саналаа өглөө.

Тэрбээр сонгуулийн ирц харж байгаад залуучуудыгаа уриалах зорилгоор ийнхүү оройтож санал өгч байгаа гэв.

Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Монгол Улс энэ удаагийн сонгуульд ард түмэн ялангуяа залуучууд идэвхтэй оролцож, саналаа өгөхийг хүсье. Сая 17:00 цагийн байдлаар авсан мэдээллээр сонгуулийн ирц улсын хэмжээнд 40 хувьтай байгаа байна. Улаанбаатарт 50 хувь буюу нэлээн өндөр байна гэлээ. 22:00 цагт санал хураалтыг хаана. Залуучууддаа хандаж хэлэхэд таны санал маш чухал шүү гэж хэлмээр байна. Энэ бол бидний 8 дахь сонгууль. Бид бараа, гэр орондоо хүнсний бараа авахдаа хугацаа, гарал үүслийг сайтар нягталдаг. Тэгвэл энэ удаад бага ард түмэн гэдэг УИХ-ын 76 гишүүнийг сонгохдоо хүнсний бараа сонгохоос илүү анхааралтай сонгохыг хүсье. Санал худалдан авах оролдлого гарч байна. Үе үеийн сонгуульд яригддаг УИХ-д уул уурхайн бизнес эрхэлдэг асар их хүмүүс орж ирдэг. Энэ хүмүүс санал худалдан авдаг цаашлаад УИХ-д сууж толгой хоргодох байдал ажиглагддаг. 

Цах тахлын улмаас эдийн засаг хүнд байдалд ороод байна. Шинээр байгуулагдах Засгийн газар, УИХ-тай маш шуурхай ажиллаж эдийн засгийг босгох тал дээр, ард иргэдээ ядуурлаас гаргах асуудалд нухацтай хандана. Би өөрөө бизнесийн салбарт байсан хүн учраас энэ зовлонг мэдэхийн хувьд анхаарч ажиллана" гэв.