Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар Барилга, Хот Байгуулалтын сайд Х.Баделхан мэдээлэл хийлээ. 

Тэрбээр " 2000 оноос эхлээд цэвэрлэх байгууламжийг шинээр барих асуудал Засгийн газраар яригдаж эхэлсэн байдаг. 2014 онд  Францын Артиле компаниар ТЭЗҮ хийлгэсэн. Хоногтоо 25 мянган метр куб бохир усыг цэвэрлэх цэвэрлэх байгууламжийн төслийг хийлгэсэн" гэлээ.

Ажлыг гүйцэтгэхдээ 50 хувийг манай дотоодын компаниар хийлгэх юм байна. Мөн Монголдоо үйлдвэрлэх боломжтой тоног төхөөрөмжийг үйлдвэрлэн нийлүүлнэ. Энэ нь нийт шаардагдах тоног төхөөрөмжийн 35 хүртэл хувь байж болно гэв.

Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг гуравдугаар сарын нэгнээс эхлүүлж гурван жилийн дотор барьж дуусгахаар төлөвлөөд байна. Шинэ цэвэрлэх байгууламж хоногт 250 мянган м.куб хүчин чадалтай, бохир усанд гурван үе шаттай цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийнэ. Мөн лагийг боловсруулж био хий гаргах замаар эрчим хүч, дулаан үйлдвэрлэж, үйлдвэрийн нийт цахилгааны хэрэгцээний 53 хувийг хангах юм.

Төв цэвэрлэх байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэлийг Бүгд Найрамдах Франц Улсын “Артелиа Вил энд Транспорт” компани боловсруулсан бөгөөд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барина.