Лондон хот - Хатан хаан хоёрдугаар Элизабетийн нөхөр, Английн хаант улсад хамгийн удаан зүтгэсэн эрхэм, ханхүү Филип 99 насандаа таалал төгсчээ.  

Тэрээр өөрийн амьдралын 65 жилд хатан хаанд зүтгэж, 2017 онд олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ өгөхдөө олны хараанаас ангид амьдрах болсон. Ханхүү Филип нь залуу хатан хааны дэргэд хаант засгийн шинэ үеийг эхлүүлэхэд хувь нэмрээ оруулан Англи улсыг удирдаж, шинжлэх ухаан, технологи, хүрээлэн буй орчны асуудлуудыг шийдвэрлэхэд ч үүрэг гүйцэтгэж байжээ.

Гүнж Элизабет болон түүний хайр сэтгэлийн харилцаа залуу хайр яаж эхэлдэг түүн шиг л эхлэж байв. Хатан хаан Элизабет гэрлэснийхээ дараахан эцэг эхдээ илгээсэн захидалдаа "Бид яг л олон жил бие биедээ хамаарч ирсэн хүмүүс шиг аягладаг" гэж бичсэн байжээ. 

Өнгөрөгч жилүүдэд хатан хаан ч түүний өөрт нь үзүүлсэн нөлөөг үнэлж, 1997 онд хурмынхаа 50 жилийн ой дээр үг хэлэхдээ өөрийнх нь "хүч чадал хийгээд түшиг тулгуур" гэж хэлсэн байдаг. 

Тухайн үед мөн "Би болоод түүний гэр бүл бүхэлдээ, энэ улс болоод бусад улсууд ч түүнд өөрийнх нь хүртэхээс, өөрсдийн мэдэхээс ч их өртэй" хэмээжээ. 

Ханхүү Филип өөрийг нь залуу ахуй цагт хаан угсаат гэр бүлийг илүү орчин цаг үед дөхүүлэх гэсэн хичээл зүтгэлээр нь дурсаж явахыг хүсчээ. 

Тэрээр хаан угсаат гэр бүлийг радиогоор л олон нийттэй харьцдаг байсныг болиулж, зурагтаар нэвтрүүлэхэд ч туслалцаа үзүүлж байжээ. Филип бол хаан угсааны гэр бүлээс зурагтын ярилцлагад оролцсон анхны гишүүн юм. Мөн түүнийг 1953 онд хатан хаанд титэм шилжүүлэх ёслолыг зурагтаар цацахад тусалсан гэдэг бөгөөд 1969 онд олон нийтэд цацагдсан хаан угсааны гэр бүлийн талаарх баримтат нэвтрүүлгийг хийхэд ч гар бие оролцсон гэдэг.


Эх сурвалж: NBC News