Булган аймаг дах цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид өнгөрсөн сарын 31-нд Хишиг өндөр сумын тавдугаар багийн иргэн А нь бусадтай бүлэглэн өөрийн эзэмшлийн хашаандаа 269 ширхэг бугын эвэр хадгалж байсныг илрүүлжээ.

Мөн тус сумын иргэн Ө нь өөрийн эзэмшлийн авто гражд 8 ширхэг бугын эврийг хадгалж байсныг үзлэг хийн хураан авч бугын эвэрт шинжилгээ дүгнэлт гаргуулахаар Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт хүргүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.