Сүмоч Таканоива А.Баасандоржтой гар зөрүүлсэн хэргээр их аварга Харумажүжи Д.Бямбадорж албан ёсоор зодог тайлахаар шийдсэн гэдгээ дуулгасан  билээ. Түүнийг энэ шийдвэрийг гаргахаас өмнө Японы сүмогийн холбооны Ёкозунагийн зөвлөл түүнийг буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэхээс үл хамаарч “онцгой хатуу хариуцлага” оногдуулахаар хэлэлцээд байсан юм. Тэгвэл Ёкозунагийн зөвлөл энэ шийдвэрээс буцаж байгаагаа мэдэгдлээ. 

Учир нь сүмогийн дүрэм ёсоор өөрийн буруугаа хүлээж, уучлал гуйн зодог тайлсан нь өөрөө өөрийгөө шийтгэж байгаа хэлбэр, тиймээс бид үүнээс дордуулж заавал дахин хатуурхах хэрэггүй гэж ояката үзсэн байна. 

Түүнээс өмнө 2010 онд  Ёкозунагийн зөвлөлийн санал болгосноор Монголоос төрсөн анхны ёкозуна Асашорюүд зодог тайлуулах шийтгэл оноож байсан юм. Түүнийг согтуудаа хүн зодож бэртээсэн гэх хэрэг тухайн үед дэгдэж байв.