Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж нь “Макүчи” зиндааны сумоч Таканоива А.Баасандоржийг зодож гэмтээсэн билээ. Энэ хэргийн дараа тэрбээр өөрийн хүсэлтээр зодог тайлах шийдвэрээ гаргаж саяхан албан ёсоор ёслолоо хийсэн юм. 

Тэгвэл Таканоива А.Баасандоржийн тал хоёр сарын өмнөөс Харумафүжи Д.Бямбадорж аваргаас 30 сая иений нөхөн төлбөр нэхэмжилсэн талаар Японы хэвлэлүүд бичиж эхэлжээ. 

Уг төлбөр нь Таканоива А.Баасандоржийн хоёр тэмцээн өнжсөний мөн сэтгэл санааны төдийгүй эмнэлэгийн мөн бусад зардлын төлбөр гэнэ. Хэрэв шүүхээс гадуур тохиролцож чадахгүй бол аваргыг шүүхэд өгөх заалттай.

Нэхэмжилсэн мөнгөн дээр 2 талын өмгөөлөгчид харилцан тохиролцоонд хүрээгүй учир иргэний шүүхээр уг асуудлыг шийдвэрлэхээр болжээ.