ЛОНДОН. /BBC/. Их Британийн Суссексийн гүн, гүнгийн ахайтан нар өмнөд Африкт ирэх намар хийх аяллынхаа талаар пүрэв гарагт олон нийтэд мэдээлжээ.

“Инстаграм” хуудсан дахь нийтлэлд дурдсанаар, хунтайж Харригийн гэр бүлийнхний албан ёсны анхны аялал энэ болох ажээ. Тэд өнгөрсөн тавдугаар сард Арчи нэртэй хүүтэй болсон бөгөөд тэрбээр аялал эхлэх үед 5 орчим сартай байх юм. 

Аяллын хугацаанд Суссексийн гүн Малави, Ангол, Ботсванад ганцаар айлчилна. Эдгээр улсад ХДХВ-ний халдвартай хүмүүст туслах түүний сан байрладаг ажээ. 2006 онд байгуулсан “Sentebale” сан Лесото, Ботсвана дахь ХДХВ-ний халдвар авсан хүүхдүүд залуучуудад дэмжлэг үзүүлдэг байна.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг