Их Британийн хунтайж Харри болон түүний гэргий Меган нар гэрлэснээсээ хойшхи анхны албан ёсны арга хэмжээндээ оролцжээ.

Суссексийн гүн болон гүнгийн ахайтан хэмээн өргөмжлөгддөг болсон тэд мягмар гарагт буюу өчигдөр Букингемын ордны цэцэрлэгт хүрээлэнд болсон Харригийн эцэг хунтайж Чарльзын ивээн тэтгэсэн сайн үйлсийн арга хэмжээнд оролцов. Шинэхэн хос сайн үйлсийн арга хэмжээг зохион байгуулсан байгууллагуудын албаны хүмүүс болон бусад зочинтой гэрэл зураг авахуулсан байна.

Зочид шинэхэн хосод баяр хүргэж, хос ч хариу талархал илэрхийлж, маш аз жаргалтай харагдаж байсан гэнэ. Жүжигчин мэргэжилтэй Меган хааны удмын гэр бүлийн гишүүний хувьд үүргээ ухамсарлан цаашид сайн үйлсийн арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцож байхаа уг арга хэмжээний үеэр илэрхийлжээ.