Сүүлийн үед хархтай холбогдолтой дуудлага ихсэх төлөвтэй байгаа талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлж байна. 

Дэлхийд одоогоор 64 зүйл харх бүртгэгдсэн байдаг. Манай улсын хувьд хот суурин газарт хархны тархалт байхгүй. Харин сүүлийн үед бор болон хар харх хилийн боомтуудаар дамжин урд, хойд хөршөөс орж ирсэн тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн ажээ.

Харх нь орчны бохирдлоос үүдэн хогийн цэг, барилга байгууламж, орон сууцны подволь, бохирын хоолой зэрэгт орогнож, бүх төрлийн хоол хүнсний үлдэгдлээр хооллодог. Эмэгчин харх жилд дунджаар 8-12 зарим тохиолдолд 25 хүртэлх гөлчгий гаргадаг учраас мш хурдан үржиж тархах аюултай.

 Иймээс Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс иргэдэд хандан үхсэн болон амьд хархтай таарвал мэргэжлийн байгууллагад шуурхай мэдээлэхийг зөвлөлөө.