Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өчигдөр Хархорин худалдааны төвд ажиллаж, худалдаа эрхлэгч, түрээслэгчидтэй уулзан санал бодлыг нь сонсов. 

Мөн тэрээр тус худалдааны төвийн удирдлагуудтай түрээсийн төлбөр хөнгөлөх асуудлыг зөвшилцлөө. 

Энэ хүрээнд Хархорин худалдааны төв түрээслэгчдийнхээ түрээсийн төлбөрийг 2021 оны 05 дугаар 31-ний өдрийг хүртэл 20 хувиар хөнгөлөхөөр боллоо.  

Ингэснээр тус төвд лангуу, тасаг түрээсэлж худалдаа эрхэлдэг иргэд, ААН-үүд  нэг тэрбум орчим төгрөгийн бодит хэмнэлт хийх боломж бүрдэж, хүнд үеийг давахад дэмжлэг болох юм.

Нийслэлийн зүгээс худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг бүх талаар дэмжин ажиллах бөгөөд энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй иргэд,  аж ахуйн нэгжүүд халдвар, хамгааллын дэглэмээ сайтар баримтлан, хамтын хүчээр цар тахлыг даван туулахыг Хотыг дарга уриаллаа.