Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, домогт "Харанга" хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдашийг Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор, гитарчин Я.Одсүрэнг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор тус тус шагналаа.

Цол тэмдгийг өнөөдөр Төрийн ордны Хүндэтгэлийн танхимд гардуулав.

Гэрэл зургаар онцолж байна.

Сонирхуулахад, Монголд рок урсгал хөгжих замыг нээсэн "Харанга" хамтлагийн 30 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд энэ сарын 19-нд "Буянт ухаа" цогцолборт ойн тоглолтоо хийсэн юм. Харанга нь үзэгч, сонсогчдийн сэтгэлд хоногшсон олон уран бүтээл туурвиж, тус чиглэлээр уран бүтээл туурвих хойч үеийнхнийхээ үлгэр дууриал болсноос гадна 30 жилийн хугацаанд хамтлагийнхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулаагүй "нэгдмэл" хамтлаг гэдгээрээ онцлогтой.