Салават Фидай хэмээх уран барималч нь жижигхэн баримал, сийлбэр хийдэг өвөрмөц уран бүтээл.

Тэрээр бүтээлийнхээ нарийн деталь бүрт анхаарлаа хандуулдаг. Түүний мини-бүтээлүүд нь дэлхий даяарх хүмүүсийн анхаарлыг татжээ.

767,000 дагалдагчтайгаа түүний инстаграм хуудас гайхамшигтай авьяастай гэдгийг нь  нотлох нэг баримт юм.

Фидайн уран барималууд Лос Анжелес, Шаржа, Лондон, Сингапур, Санкт-Петербург хотод зохиогдсон үзэсгэлэнд тавигдсан байна.

Түүний үзэсгэлэнг үзэж байгаа хүн бүр томруулагч шилний тусламжтайгаар уран бүтээлийнх нь гайхамшигийг сонирхох боломжтой. Bright Side агентлаг нь нь Салават Фидайгийн уран бүтээлийг танилцуулахын хамт хэрхэн бүтээж байгааг дүрс бичлэгээр харуулжээ.

Уран бүтээлч нь өөрийн youtube сувагтай ба хэрхэн мини-бүтээлүүдээ туурвиж байгаагаа дагагч нартаа харуулдаг.

Ихэнх тохиолдолд Фидай ирээдүйн гайхамшигт бүтээлээ туурвихдаа томруулагч шилээр харж, нарийвчилсан деталийг олж хардаг. Мини-бүтээлийн дундаж өндөр нь 2мм-ээс 5 мм байдаг.

Фидай нь ОХУ-ын Уфа хотод байрлах өөрийн гэр урлантай.

Түүний бүтээл нь ямар жижигхэн болохыг хар даа!

Бас ямар нарийн урласныг хараач!

Фидай ажилаа хийж байх үедээ амьсгаагаа хянах ёстой хэмээн хэлсэн ба бүх үйл явцыг бясалгалтай адилтгаж үздэг байна.

Нэг барималыг бүтээхийн тулд 8-аас 12 цаг зарцуулдаг ч ихэвчлэн хэдэн өдөр шаардлагатай байдаг ажээ.

Бэлэн болсон ажлынх нь дундаж үнэ нь $1000 долларын үнэгээтэй байдаг.

Уран бүтээлээ хэрхэн хийж байгааг харуулсан видео болон уран бүтээлүүдээс нь онцлон хүргэж байна.

Эх сурвалж: