Дархан-Уул аймагт харамсалтайгаар амь насаа алдсан гурван охины аав, ээж болох Г.Чинбат, Н.Алтанзул нар эмнэлгүүдэд аппарат бэлэглэсэн байна. 

Тэд Гэмтэл согог судлалын үндэсний төв дэх Түлэнхийн төв, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгуудад хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, отсос буюу цэр соруулах аппарат, утлагын аппарат гурван ширхгийг тус бүр бэлэглэсэн байна.

Мөн тэд хүнд хэцүү үед нийгмийн сүлжээнд сахиусан тэнгэрүүд давлагаа өрнүүлж хандив цуглуулж, сэтгэлийн дэм өгч байсан хүмүүст талархал илэрхийлжээ.