Хар бол сонгодог өнгө. Ямар ч хувцсан дээр, хаана ч өмссөн зохицдог. Гэвч удах тусам өнгөө алдаж, ганддаг. Тиймээс бид танд хар өнгөтэй хувцсыг хэрхэн арчлах зөвлөгөөг хүргэе.

  1. Аль болох бага угаа. Угаах бүрт хувцасны будаг арилдаг учраас хар өнгөтэй хувцсаа цөөн угаагаарай. 
  2. Ижилхэн хар өнгөтэй хувцастай хамт угаа.
  3. Дотрыг нь гадагш нь харуулж угаана.
  4. Хүйтэн усаар угаа
  5. Угаалгын машиныхаа цагийг хамгийн бага дээр тохируул.
  6. Хар өнгийн хувцас угаахад зориулсан тусгай угаалгын нунтаг гарч ирснийг мэдэх үү? Энэ нь өнгөө алдахаас сэргийлдэг аж.
  7. Хатаагчинд хийх хэрэггүй, тохож хатаа. 
  8. Мөн хар өнгөтэй хувцас угаахдаа бага зэрэг давс хийвэл будаг нь урсаж цайрахаас сэргийлдэг байна.