Цаазын ял авсан Америкийн хар тамхины наймаачин Тайланд эхнэрийн хамт цагдаа нараас зугтаж байхдаа жирэмсэн эхнэр болон өөрийгөө сүмд бууджээ. 

Сэжигтэн Ной Нилтс, АНУ-ын иргэн 40 настай Барт Аллен Хелмус болон түүний эхнэр Сиринапа Висетрит нар цаазлуулах ялаар шийтгүүлсэн тухай Бангкок Пост мэдээлэв. 

Ной, Сиринапа, Хелмус нар Банг Ламунг дүүргийн Нонг Пла Лай дахь Тусгай шоронд хоригдож байжээ. Өнгөрсөн даваа гарагт тэднийг шүүх хуралд оролцуулахаар шүүх рүү аваачсан байна. Шүүх дээр ирсний дараа Түр байлгах хэсэгт хашгирах чимээ гарч, дараа нь бууны дуугаар солигдсон байна.


Шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Суриян Хонгвилай хэлэхдээ Ной цагдаагийн ахмад Танамет Фотипаныг буудсан бол Хелмус хутгалсан байна. Танаметын биеийн байдал хүнд байгаа тухай орон нутгийн эмнэлэг мэдээлэв.

Гавтай гурван этгээд шүүхийн арын хаалгаар гарч машины зогсоолын хэсэгт очин цагаан өнгийн Isuzu маркийн ачааны машинд суухаасаа өмнө агаарт буудсан байна. Уг асуудлаар АНУ-ын элчин сайдын яамтай холбогдон хэргийн талаар мэдээлсэн ба хилийн боомтуудыг сэрэмжтэй байхыг сануулсан тухай дэслэгч генерал Нантахарт Супамонгхол хэлснийг Daily mail сонин мэдээлжээ.

Зугтаж байсан гурван хоригдол хэрхэн зэвсэгтэй болсныг мэдэхийн тулд хяналтын камеруудыг шалгаж байгаа аж. Сэжигтнүүдийн талаар мэдээлэл авсны дагуу Камбожийн хилээс 20 милийн зайд байрлах Са Каэо мужийн нэгэн тосгонд мөшгөн очжээ. Ной оргоход нь тусалсан найз охины хамт цагдаа нарт бууж өгсөн бол Хелмус эхнэрийгээ барьцаалсан байна. 

Тэд зугтаж байх үед Хелмус эхнэрээ, дараа нь өөрийгөө буудсан тухай цагдаагийнхан мэдээлжээ. Эхнэр нь хөнгөн гэмтэл авсан бол Хелмус хүнд нөхцөлд байгаа аж.  

Тэднийг илрүүлэх тусгай ажиллагааны үеэр буюу өнгөрсөн 7 дугаар сард нэгэн нууц ажилтан Хелмус болон түүний эхнэрээс 10 гр болор метамфетамин худалдаж авсан байна. Эрх баригчид тэднээс 1 кг хар тамхи, буу, 200 шихэг сум, 6800 долларыг бэлнээр хураан авч, баривчилжээ. 


Эх сурвалж: https://nextshark.com/