“Хар шид” бол Энэтхэгийн үлгэр домог судлалын маш өвөрмөц зан үйл юм. Эрт үед хар шидийг 10 хүн тутмын 6 нь буюу сонирхсон хүн бүр хэрэглэдэг байжээ. Тус зан үйл, ид шид нь хэзээ ч соёлын нэгээхэн хэсэг гэж хүлээн зөвшөөрөгдөлгүй, хориглогддог байсаар устгагдсан.

Гэсэн ч одоо хүртэл энэхүү шидийг хэрэглэдэг газар хаа нэгтээ байсаар л...

Хар шид нь үхсэн хүмүүсийн сүнстэй холбогдож хүслээ гүйцэлдүүлэх зорилгоор ашигладаг нэгэн төрлийн ад чөтгөртэй харилцах зан үйл гэж хэлдэг. Хар шидийн тухай бидний мэддэггүй гайхам мэдээллийг хүргэж байна.

1. Хар шид хэзээ ч үхэгсдийг эргэн амилуулдаггүй 

Хар шид хүчирхэг байж болох ч хэзээ ч хорвоогоос хальсан нэгнийг эргүүлэн авчирч чадахгүй. Эрт үед хүмүүс хар шидийг хайртай дотны нэгнийхээ сүнсээр дамжуулан  харилцахын тулд ашигладаг байсан аж. Харин тэдний итгэж найдсан зүйл нь худал хуурмаг байжээ. Хар шидэд үхэгсэдтэй харилцаа холбоо тогтоож, тэднийг эргэн амилуулах хүч байхгүй. Шидтэнүүд хүмүүсийг ийнхүү мунхруулж, тавьсан урхиндаа өөрсдөө ордог байна. Үхлийг хэн ч, хэзээ ч үгүйсгэж чадахгүй.

2. Шидтэнүүд чөтгөрийн боол болсон байдаг


Энэ төрлийн зан үйлийг үйлдэгч, хар шидийг номлон заадаг хүмүүс үнэндээ сүнсэнд боолчлогддог. Өөрөөр хэлбэл, ад чөтгөрийг сүсэглэн биширдэг гэсэн үг юм. Хар шидийн талаар мэддэг хүмүүс шидтэнүүдийг тэдний хүслийн дагуу сүнс, чөтгөрүүдийг захирч байна гэж боддог бол яг эсрэгээрээ сүнс, чөтгөр тэднийг захирч байдаг. Тэд шидтэнүүдийг боолчилж, хүслийнхээ дагуу ашигладаг аж. Цаашилбал маш аюултай үр дагавар хүлээж байгаа нь илт.

3. Хар шид бол донтуулагч


Хар шидэнд итгэдэг буюу сонирхдог хүмүүст сонордуулах төсөөлөхөд ч бэрх зүйл бол хар шид илүү гүнзгийрвэл үүнээс өөрийгөө татаж авахад маш хэцүү болдог. Энэ зүйл таны амьдрал, хайртай дотны хүмүүст нөлөөлж, өөртөө уусгасаар байдаг аж. Таны сониучирхан хийсэн зүйл донтолт болон хувирч улам гүнзгий харанхуй руу сорсоор байх болно.

 Хар шидийг өөрөө сурч эзэмшиж болох ч өөрөө өөрийгөө үүнээс холдуулна гэж хэзээ ч үгүй. 

4. Тантрик


Хар шидийг сайн мэддэг буюу зан үйлийг гүйцэтгэдэг хүмүүсийг удган гэж нэрлэдэг байжээ. Харин зөвхөн “тантрик” хэмээх хүмүүс л хар шидийн талаар үнэн зөв мэддэг байсан байна. Тэдгээр хүмүүс хар шидийн хүчийг үр ашигтай, ном ёсоор нь хэрэглэдэг байжээ. Тантрик хүмүүс шидийг хэрхэн ашиглах нь тэднээс хамаардаг байна. Хуурамчаар шид үйлддэг хүмүүс тантрик хүмүүсийн тухай ч мэддэг байж. Тэд тантрик хүмүүстэй адилхан хувцаслаж, шилэн бөмбөлөг бариад хүмүүсийг залилан мэхэлдэг байжээ. 

5. Ховсдох болон оюун санаа удирдах


Хүний оюун санааг ховсдон, удирдах нь хар шидийн бас нэгэн арга. Өөрөөр хэлбэл та хэн нэгэн хүнийг ховсдон, өөрийн оюун бодлоороо удирдаж,тэднээр юу хүссэнээ хийлгэнэ гэсэн үг юм. Хүмүүс оюун санаагаа удирдах чадваргүй болж, хяналтаа алддаг бөгөөд хэн нэгнээс өшөөгөө авах гэсэн хүмүүс энэхүү хар шидийн аргыг хэрэглэж хүмүүсийг хорлодог байна.

6. Вүүдүү хүүхэлдэй


Вүүдүү хүүхэлдэй бол хар шидийн зан үйлд ашиглагддаг нэгэн төрлийн хараал жатга үйлдэх арга хэрэгсэл гэдгээр нь бид мэддэг. Харин хар шидийн зан үйлд энэ нь сүнсийг төлөөлдөг байна. Вүүдүү хүүхэлдэйг сүнс дууддаг гэж үздэг нь хар шидийн бас нэгэн сонирхолтой баримт юм.