Уйгурын эзэнт гүрний нийслэл Ордубалык буюу Хар балгасын гурван хэлээрх бичээстэй гэрэлт хөшөөг хэн нэгэн этгээдүүд авч явах гээд дийлэлгүй хөмөрч хаяжээ.

Энэ талаар МУИС-ийн Археологи-антропологийн тэнхимийн профессор, доктор Уламбаярын Эрдэнэбат ийнхүү бичсэн байна.2020 оны 8 сарын 14-нд очиход ингэж хөмөрч хаяж орхижээ

Тэрбээр "Ордубалык буюу Хар балгасын дэлхийд алдартай эртний түрэг, согд, хятад гурван хэлээрх бичээстэй аварга том гэрэлт хөшөөний оройн хэсгийн хагархайг тун саяхан хэн нэгэн этгээдүүд байрнаас хөдөлгөн авч явах гээд дийлэлгүй орхисон бололтой хөмөрч хаяж орхисныг нүдээр үзэв. Монгол улсаас ЮНECКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтанд багтсан Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хадгалалт хамгаалалт иймэрхүү л янзтай байна. Сүүлийн үeд соёлын өвийг устгах, тонох, бохирдуулж гэмтээх явдал зах замбараагаа алдсаныг төр засгаас анхаарч арга хэмжээ авахгүй бол дэлхийн шившиг боллоо" хэмээн бичжээ.