Дэлхийн хамгийн халуухан, халзан эрчүүдийн жагсаалт энэ долоо хоногт гарсан бол үр дүн нь олныг маш их цочирдуулж байна. Учир юу гэвэл Английн ханхүү Уиллиам уг жагсаалтад Двэйн "Рок" Жонсон болоод Төмөр хочит Майк Тайсон нарыг ардаа орхисон юм. Харин Оросын ерөнхийлөгч Владимир Путин нийт 2.2 сая саналаар топ 10 эрчүүдийн тоонд багтаж чадаагүй гэнэ. 

The Sun агентлагийн зүгээс Гүүглийн хайлтыг шүүхэд Кембрижийн гүн онлайн блог, мэдээ, цахим хуудсууд дээр нийт 17.6 сая гаруй удаа халуухан гэх тодотголыг авсан байжээ. Энэ тоон үзүүлэлтийн дүнгээр тэр боксын спортын домог Майк Тайсон, Fast & Furious киноны од Жэсон Статэм хоёрын урд бичигдсэн юм. 54 настай боксын одын хувьд нийт 8.8 сая гаруй хайлтын дүнтэйгээр 2 дугаар байранд бичигдсэн бол 53 настай Жэсон Статэм 7.4 сая гаруй хайлттайгаар 3 дугаар байранд жагсжээ. 

Тэгвэл дэлхийн хамгийн халуухан, халзан эрчүүдтэй танилцья.


10. Вин Дизель 

Хайлтын дүн- 2.3 сая


9. Двэйн Жонсон 

Хайлтын дүн- 2.6 сая


8. Брюс Уиллис

Хайлтын дүн- 3.3 сая


7. Жон Траволта

Хайлтын дүн- 3.8 сая


6. Флойд Мэйвэдэр

Хайлтын дүн- 4.3 сая


5. Майкл Жордан

Хайлтын дүн- 5.3 сая


4. Питбул

Хайлтын дүн- 5.4 сая


3. Жэсон Статэм

Хайлтын дүн- 7.4 сая

2. Майк Тайсон

Хайлтын дүн- 8.8 сая


1. Ханхүү Уиллиам

Хайлтын дүн- 17.6 сая


Уг жагсаалтыг олонд танилцуулсны дараахан интернет орчинд хүн бүр л өөрсдийн бодолоо илэрхийлсэн юм. Тэдний дунд жүжигчин Стэнли Туччи ч жагсаалтын талаар хөнгөн хошигнол хийж, өөрийн инстаграм хуудаснаа жагсаалтыг тэргүүлж чадаагүй эсхүл жагсаалтад багтаж чадаагүй халуухан, халзан хүмүүсийн зургийг оруулжээ. 


Двэйн Жонсон ч жагсаалттай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, дахин тооолохыг шаардан хошигножээ. 


Лэрри Дэвид одоо ч амьд байхад хэзээдээ ийм юм болдог байна аа? #дахинтоолохыгшаардажбайна

Таны бодлоор хэн нэгдүгээр байранд орох бол? Сэтгэгдэлээ хуваалцаарай.


Эх сурвалж: The Indian Express