Их Британийн Ханхүү Уиллам, Харри нар ээж, гүнж Дианагийн дургалд зориулсан сангийн мөнгийг хувааж авч, тус тусдаа буяны үйлд зориулахаар тохирчээ. 

Энэ үйлдэл нь Харри хааны угсааны гэр бүлээ орхиж, Лос Анжелист эхнэр, хүүтэйгээ амьдрах шийдвэрээс хойш ах дүүсийн “хуваагдал”-ын зөгнөл гэлтэй. 

Эх сурвалж мэдээллэхдээ, “Энэ бол зөгнөлийн шинжтэй үйлдэл. Харри болон Меган нар өөр амьдралаар амьдрах тухай шийдвэрээ зарласнаас хойш энэ төрлийн шийдвэрүүд гарах ёстой байсан. Энэ бол нэгэн цагт ойр дотно байсан ах дүүс түнжин хагарсныг зарлах үйл явц” гэжээ.

Тус сан нь идэвхтэйгээр санхүүжилт авахгүй байгаа ч үе үехэн хандив, өв залгамжлалын хувиар санхүүждэг гэнэ. 

Getty Images

Эх сурвалж: Mirror