Ханхүү Харри, Меган Маркл нар сүй тавьснаа энэ долоо хоногийн эхээр олон нийтэд мэдэгдсэн. Үүний дараа хос хоёр Кенсингтоны ордны гадаа хөтлөлцөн зогсож байгаа зураг интернэтийг “эвдэх” шахсан билээ. Энэ зурагнаас ханхүү Харри гараа хүрмэндээ шургуулсан байгааг анзаарахгүй байхын аргагүй. 

Харри АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамптай уулзахдаа мөн гараа ийм байдалтай байрлуулжээ. Тухайн үед түүнийг чөтгөрийн билэг тэмдэг гаргалаа гэж шүүмжлэх нэгэн ч байсан. Тэгвэл биеийн хэл уншигч шинжээчид ханхүүгийн тухай юу хэлэв. 

Биеийн хэл шинжээч, “Persuasion Point: Body Language and Speech Influence” номын зохиолч Трэйси Браун Харригийн биеийн хэл нь түүний зуршил, сандрал хоёрын нийлбэр байх гэж таамаглалаа. “Нэн түрүүнд зуршил байх. Тэр олон удаа ийм байдалтай харагдсан. Нөгөөтэйгүүр тэр олон ясны уулзвар буюу амин чухал эрхтнүүдээ хамгаалсан нь тухайн нөхцөл байдалд тухгүй байгааг илтгэнэ” гэж тэрбээр Harper’s BAZAAR-т ярьжээ. 

Биеийн хэл шинжээч, “Method of The Masters” номын зохиолч Бианка Кобб Харригийн гарын байрлал хэвлэлийнхэн, Харри хоёрын дундах хаалтыг илтгэж буйг хэлэв. “Ханхүү Харригийн гар хэвлийн наана байгаа нь ямар нэг тухгүй зүйлээс өөрийгөө хамгаалж, тусгаарлаж байгаа хэрэг” хэмээв.