Британий ханхүү Харри, түүний гэргий Меган нар өчигдөр шинээр мэндэлсэн хүүгээ анх удаа хэвлэлийнхэнд үзүүлж зургаа авахуулжээ. Мөн гүнгийн гэр бүл өчигдөр хүүгээ албан ёсоор танилцуулж, хатан хаанд бараалхсан байна. 

Удтал хүлээлгэж байсан нэрийг нь ч олон нийтэд зарлажээ. Хүүг Арчи хэмээн нэрлэсэн бөгөөд ханхүү Харри инстаграм хуудастаа хатан хаан Элизабет, түүний нөхөр ханхүү Филип, Меганы ээж Дориа Раглэнд нарт хүүгээ үзүүлж буй гэрэл зургаа  оруулсан байна.

Бяцхан хүү Британий хаан ширээг залгамжлах эрхтэй хүмүүсийн долдугаарт бичигдэж буй. Мөн хатан хаан Элизабетын найм дахь гуч юм. Сассексийн гүн Харригийн гэргий Меган Маркл нь АНУ-ын иргэн тул шинэ мэндэлсэн хүүхэд Америк, Британий давхар иргэншилтэй болж байгаа нь Британийн түүхэнд гарсан анхны тохилдол юм.