Сар шинийн баярын өдрүүдэд цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгаа талаар ЭМЯ-наас өнөөдөр мэдээлж, анхааруулж байна.

Баярын өдрүүдэд архи,хоолны хордлогын тохиолдол нэмэгдэж, 39 хүн хордлогод орж эмнэлгийн тусламж авч эмчлүүлж байгаа талаар салбарын яамнаас мэдээлэв.

Мөн 50 гаруй хүүхдэд яаралтай мэс засал хийжээ. Сар шинийн баяр хэдий ч эмнэлэгийн байгууллагууд ажиллаж байгааг мэдэхгүйгээр өвчнөө хүндрүүлэх тохиолдол нэлээн гардаг байна. Тиймээс ЭМЯ-аас ямар нэгэн эрсдэл тохиолдож, биед зовиур илэрвэл цаг алдалгүй эмнэлэгт хандахыг зөвлөлөө.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд баярын өдрүүдэд 10.00-16.00 цаг хүртэл ажиллаж байгаа бол 324002 дугаарын утсаар эрүүл мэндийн зөвлөгөөг 24 цагийн өгч, үзлэг хийж байна.

Мөн ханиад томуу ихсэх хандлагатай байгааг ч анхаарууллаа.